ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Холбоо нь дараах зорилготой байна. Үүнд:
  • 1. Хөл бөмбөгийн спортыг тогтвортой хөгжүүлэх мөн хүүхэд залуучуудын болон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хөл бөмбөгийн спортыг эв нэгдэл, боловсрол, соёл болон хүмүүнлэгийн ач холбогдлыг Монгол улс даяар сурчалан таниулж мөрдөх;

  • 2. Улсын чанартай бүх төрлийн хөблөмбөгийн тэмцээнийг зохион явуулах;

  • 3. Холбогдох журам, зааврыг боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангах;

  • 4. Холбооны гишүүдийн ашиг сонирхлыг хамгаалах;

  • 5. ОУХБХ, АХБХ-ны дүрэм, журам, шийдвэр болон тоглолтын дүрэм зөрчигдөхөөс сэргийлж өөрөө болон өөрийн гишүүдээр эдгээр дүрэм, журам, шийдвэрийг дагаж мөрдүүлэх;

  • 6. Холбооны гишүүд, албаны хүмүүс, тоглогчид, уралдаан тэмцээн ба тоглолтуудын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх эсвэл холбооны зохион байгуулдаг тэмцээн уралдааныг гутаан доромжлоход хүргэх аливаа авилга, сэргээш, тоглолтыг урьдчилан үгсэн тохирох зэрэг зүй бус үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх үүднээс эв нэгдэл, ёс зүй, шударга тоглолтыг хөхүүлэн дэмжих;

  • 7. Монгол улсын нутаг дэвсгэрт зохион байгуулах хөл бөмбөгийн бүх төрлийн нөхөрсөг тоглолтод хяналт тавьж, удирдлагаар хангах;

  • 8. Улсын аваргын төвшний тэмцээнүүд болон Монгол улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах олон улсын чанартай тоглолтуудад ОУХБХ, АХБХ-ны дүрэм болон холбогдох журмын дагуу хэрэгжилтийг хангаж, удирдлагаар хангах;

  • 9. Холбооны тэмцээн уралдаантай холбоотой бүхий л спортын олон улсын харилцааг зохицуулах;

  • 10. Олон улсын болон бусад төвшний тэмцээнүүдийг эх орондоо хүлээн авч зохион байгуулах