САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Мэдээ, мэдээлэл
2024-04-05 09:01
БАЯНХОНГОР АЙМАГТ "D" АНГИЛЛЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс МХБХолбоо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа билээ.
“Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн “Дасгалжуулагч багшийн боловсрол” дэд хөтөлбөр Баянхонгор аймагт хэрэгжиж Баянхонгор аймгийн төвийн болон сумдын 15 сургуулийн биеийн тамирын багш нар оролцлоо. Тус сургалтаар ЕБС-ын биеийн тамирын багш нар хамрагдаж "D" ангиллын дасгалжуулагчийн эрхийг авлаа. Энэхүү сургалтыг МХБХ-ны Сургагч багш И.Отгонбаяр удирдан явуулсан юм.
Сургалт FIFA Football for schools апплекейшн дээр үндэслэн, онол, практик хосолсон сургалт болсноор онцлог юм.
Дараагийн сургалт 4 сарын 22-25-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдана.