АЗИЙН ХҮЧИРХЭГ БНХАУ-ЫН БАГТАЙ ТОГЛОЛОО

БНХАУ-ын Ханжоу хотноо явагдаж буй 19 дэх удаагийн Азийн наадамд анх удаагаа оролцож буй Эмэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо 1999 оны ДАШТ-ны мөнгө, 1996 оны Олимпын мөнгө, Азийн 9 удаагийн аварга, Азийн наадмын 3 удаагийн аварга БНХАУ-ын шигшээ багтай тоглолоо.
Тоглолтын эхнээс талбайн эзэд илүү илүүрхэн тоглож байсан ба үндсэн цагт БНХАУ-ын шишээ баг 16-0 харьцаатай хэсгийн эхний хожлоо авлаа.
Өнөөдөр манай шигшээ багийн дундаж нас 20.7 байсан нь энэ тэмцээнд оролцож буй залуу шигшээ багуудын нэг юм.
Манай шигшээ багийн охидууд дараагийн тоглолтоо 09-р сарын 25-нд Узбекистаны шигшээ багтай тоглоно.
Азийн хүчирхэг багтай тоглосон охидууддаа дараагийн тоглолтод нь амжилт хүсье.

Other Articles