
Uncategorized
АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ “А” ЗЭРЭГЛЭЛТЭЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МХБХ АХБХ-той хамтран АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагчийн сургалт 08-р сарын 01-нээс 12-ны өдрүүдэд онол, практикийн хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд өнөөдөр эхний хэсгийн сургалт МХБХ-ны сургалтын танхимд эхэллээ.
Тус сургалтыг нээж МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, ЕНБДарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал болон Техник хөгжлийн хорооны гишүүн Монголын анхны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч И.Отгонбаяр нар оролцож үг хэллээ.
АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагчийн сургалт өмнө нь Монголд 2017 онд болж байсан бол энэ сургалт хоёр дахь удаагаа болж байгаагаар онцлог бөгөөд тус сургалтад АХБХ-ны “B” зэрэглэлтэй 18 дасгалжуулагч мөн Япон улсаас нэг дасгалжуулагч нийт 18 оролцогч хамрагдаж байгаа юм.
Уг сургалтыг ОУХБХ болон АХБХ-ны сургагч багш Япон мэргэжилтэн Такеши Оно удирдахаас гадна Фитнесс болон хаалгачийн дасгалжуулагчийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирэх ба АХБХ-ны “A” зэрэглэлтэй 5 дасгалжуулагч нар хамтран зохион байгуулна.
Тус сургалтын үр дүнгийн дараагаар АХБХ-ны “А” дасгалжуулагчдын тоо нэмэгдэж мөн МХБХ “A” дасгалжуулагчийн конвенцод нэгдэж дотоодын сургагч багш тус сургалтыг заах боломж нээгдэх боломжтой болохыг дуулгахад таатай байна.
АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагчийн сургалт оролцож буй нийт дасгалжуулагч нартаа өндөр амжилт хүсье.
