Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Монголын хөлбөмбөгийг дэмжихээ илэрхийлэв.

Доха хотноо : Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Шэйх Салман бин Ибрахим ал Халифа өнөөдөр Катар улсад болж буй АХБХ-ны оны шилдэгээ шалгаруулах  ёслолын арга хэмжээний үеэр МХБХ-ны ерөнхийлөгч М.Болд-ыг хүлээн авч уулзлаа.

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч энэ оны долдугаар сард болсон МХБХ-ны ээлжит 12 дугаар их хурлаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Болдод дийлэнх олонхын санал авч сонгогдсонд нь баяр хүргэн, түүний амжилт Монголын хөлбөмбөгийн хөгжлийг удирдан чиглүүлэн түүнд итгэл хүлээлгэж байгаа нь зүй ёсны хэрэг хэмээн онцоллоо.

Шэйх Салман Монголын хөлбөмбөгийг урагш хөгжүүлж буй урт удаан хугацаанд үр дүнгээ өгч буй удирдлага, техник, шүүгчийн чиглэлээр АХБХ-ны шинэчилсэн хөгжлийн хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж МХБХ-ны сүүлийн жилүүдэд хийж буй сайшаалтай алхмуудыг дурдав.

АХБХ Ерөнхийлөгч хэлэхдээ “МХБХ-нд хөлбөмбөгийн хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэх хүсэл эрмэлзэл нь урьд өмнөхөөсөө илүү байгааг онцолж, найдаж болох сайн хамтрагч гэж дурджээ. Ерөнхийлөгч М.Болдын удирдлаган дор МХБХ-ныхон хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, хөлбөмбөгийн бүх шатанд ахиц дэвшлийн эрин үеийг эхлүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.” хэмээн онцоллоо.

МХБХ клубуудын түвшинд АХБХ-тэй уялдуулах үүднээс хэд хэдэн стратегийн шинэчлэл хийсэн бөгөөд ялангуяа дотоодын улирлыг хавар/намраас намар/хавар болгон өөрчлөх шийдвэр гаргасан. 8-р сард эхэлсэн шинэ улирлаас гадна үндэсний дээд лигээ тусдаа гаргахаар үйл ажиллагаа явуулж байна.

Саяхан гаргасан стратегийн шийдвэрүүдийн үр дүнд,  өнгөрсөн сард FC Ulaanbaatar баг AFC Cup™ тэмцээнд Tainan City FC багийг ялснаар тивийн хэмжээний анхны ялалтаа байгуулсанаар харагдаж байна.

Мөн талбайн гаднах амжилтаас дурдвал МХБХ нь AFC-ийн дасгалжуулагчийн А Конвенцийн гишүүнчлэлд нэгдсэн бөгөөд 2023 оны 4-р сард болсон AFC U17 Women’s Asian Cup™  “I” хэсгийн тоглолтууд  болон 10-р сарын 7-11ны хооронд  2024 оны 1-р сард Тайландад болох Азийн Футзалын Азийн Аварга Шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолт мөн чамгүй олон олон улсын тоглолтуудыг хүлээн авч зохион байгууллаа.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор санаачилсан “Мөрөөдлийн гоол” санаачилга нь залуучуудын зохион байгуулалтаар спортын хөгжилд хувьсгал хийхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Үндэсний хэмжээнд 21 аймагт тэмцээн зохион байгуулж, ойрын ирээдүйд жижиг талбай барихаар төлөвлөж байна.

 

Мөн хөлбөмбөгийг МУ-ын өнцөг булан бүрт суугаа хүүхэд бүрт хүргэх зорилготой МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй “Мөрөөдлийн Гоол” төсөл нь хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэн спортын хөгжилд шинэчлэл хийхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үндэсний 21 аймгийн хэмжээнд  өсвөрийн тэмцээн болон жижиг талбайн төслүүд ирээдүйд хийгдэхээр төлөвлөгдөж байна.