“Атлетик 220” анхны хожлоо авч, А.Тэмүүжин дахин тоглолтын шилдэг боллоо

Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт “Атлетик 220”, “Андууд сити” клубүүдийн хооронд болоход “Атлетик 220” 3:0-ээр хожлоо.

Уг тоглолтын шилдгээр “Атлетик 220” клубийн хагас хамгаалагч Алтансүхийн Тэмүүжин нэрлэгдэв. А.Тэмүүжин уг тоглолтод хоёр гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн юм.  Ингэснээр тэрбээр хоёр тоглолт дараалан тоглолтын шилдэг боллоо. А.Тэмүүжин өмнөх тоглолтод “Улаанбаатар”-ын эсрэг нэг гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн билээ.

“Андууд сити” хоёр тоглолт дараалан хожигдсоноос гадна гоол оруулж чадаагүй гэсэн тааруухан үзүүлэлттэй байна. Харин “Атлетик 220” нэг хожил, нэг тэнцээтэй боллоо.

Бусад мэдээ

Дээд лигЖипро СумидаХангарьд