АХБХ-НЫ “А” ЗЭРЭГЛЭЛТЭЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТЫН ХОЁР ДАХЬ ХЭСЭГ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

МХБХ АХБХ-той хамтран зохион байгуулж буй АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагчийн сургалтын эхний хэсэг өнгөрсөн 8-р сард амжилттай явагдаж өндөрлөсөн билээ.
Тэгвэл тус сургалтын тун чухал хоёр дахь хэсэг өнөөдрөөс буюу 10-р сарын 27-ноос 11-р сарын 07-ны өдөр хүртэл онол, практикийн хосолсон хэлбэрээр МХБХ-ны талбай, сургалтын танхимд явагдах юм.
Өнөөдөр сургалтын хоёр дахь хэсгийг нээж МХБХ-ны ЕНБДарга Т.Дагвадорж болон Техник хөгжлийн хорооны гишүүн Монголын анхны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч И.Отгонбаяр нар оролцож амжилт хүсэж АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагчийн лицензээ авахыг хүсэн ерөөлөө.
Нээлтийн үеэр МХБХ-ны Техникийн захирлаар томилогдсон Б.Гарьдмагнайд нээлт болон сургалтад оролцогчид цаашдын ажилд амжилт хүсэв.
Мөн ОУХБХ болон АХБХ-ны сургагч багш Япон мэргэжилтэн Такеши Оно энэхүү сургалтын дараа МХБХ нь АХБХ-ны “A” дасгалжуулагчийн конвенцод нэгдэж Монголын сургагч багш нар цаашдаа АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагчийн сургалтыг дотооддоо зохион байгуулах эрхтэй болж буй баяртай мэдээг дуулгалаа.
Ийнхүү АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагчийн сургалтад оролцож буй нийт дасгалжуулагч нартаа сурлагын өндөр амжилт хүсье.

Other Articles