АХБХ-ны Гишүүн холбоодын ЕНБД-ын хурал болно

Азийн Хөл Бөмбөгийн Холбооны гишүүн холбоод болон тус холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын цахим хурал тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. АХБХ өөрийн 5 бүсийн гүйцэтгэх дээд удирдлага буюу ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хурал “Ковид – 19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулагдахаар болжээ. Гишүүн холбоодын харилцаа, уялдаа холбоог бэхжүүлэх, холбоо тус бүр өөрийн туршлагыг солилцох гол зорилготой тус хурал энэ жил хэд хэдэн үндсэн сэдэв, толгой илтгэлүүд дээр явагдана.

Юун түрүүнд АХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Дато Виндзор Жонн оролцогчдод тивийн холбооны алсын хараа, эрхэм зорилгыг танилцуулах бол Азийн топ холбоод болох Япон, Катарын хөлбөмбөгийн холбоод өөрсдийн туршлагаас хуваалцаж, уртын төлөвлөгөөгөө танилцуулах юм. Хуралд оролцогч ерөнхий нарийн бичгийн дарга нар хурлын үеэр хөлбөмбөгийн удирдлагын хөгжлийн талаар гарсан шинэ мэдээллүүдийг авна. Мөн тоглолтын шудрага байдлын тал дээр удаан хугацаанд АХБХ-ны түнш байсаар ирсэн “Спортрадар”-ын “Дэлхий даяар Ковид-19 тахлын үеэр тоглолт наймаалцах нь” сэдэвт тусгай илтгэл гээд томоохон илтгэгчид өөрсдийн илтгэлийг тавих юм.

Энэ удаагийн хурал 4-н хэсэг болж цахим хэлбэрээр зохиогдох бөгөөд Зүүн бүс 06/11-ний өдөр, Ази Номхон далайн бүс 06/25-нд, Баруун бүс 06/30-нд тус тус эхэлж 2 өдөр үргэлжлэх болно.

Other Articles