АХБХ-НЫ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН “A” ЗЭРЭГЛЭЛИЙН СУРГАЛТ

МХБХ-ны Техникийн хэлтсээс АХБХ-ны дасгалжуулагчийн “A” зэрэглэлийн сургалтыг зохион байгуулах гэж байна.

Сургалтын зорилго:
Сургалтын зорилго нь дээд лиг, нэгдүгээр лигийн баг тамирчдыг дасгалжуулах, дасгалжуулагчийн баг бүрдүүлэн ажиллах, тоглолтын дүн шинжилгээ хийх, өөрийн тоглолтын хэв маяг, тактикийг бий болгох, түүнийгээ багтаа хэрхэн суулгах зэрэг ур чадваруудыг эзэмшихэд оршино.

Сургалтын мэдээлэл:
Сургалт нь тус бүр 12 өдөр бүтэн цагаар үргэлжлэх 2 хэсгээс бүрдэх юм.
• Сургалтын эхний хэсэг 8-р сарын 1-12
• Сүүлийн хэсэг 10 сарын 24-нөөс 11-р сарын 6-ны хооронд зохион байгуулагдана.

Сургалтын бүртгэл:
• 2023 оны 06-р сарын 25-ны 15:00 хүртэл.
• Дараах линкээр орж бүртгүүлнэ үү!
• https://forms.gle/GtRjKHJQiEmfemAN9

Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
• АХБХ-ны В зэрэглэлтэй, тухайн зэрэглэлээр багадаа 12 сар ажилласан туршлагатай байх.
• Эрүүл мэндийн асуудалгүй, сургалтын хугацаанд онол, практик хичээлд бүрэн хамрагдах чадамжтай байх.
• АХБХ болон МХБХ-ноос аливаа үйл ажиллагаанд оролцох эрх хасуулсан шийтгэлгүй байх.

МХБХ-ны техникийн хэлтсээс шаардлагатай тохиолдолд нийт бүртгэлээс сонгон шалгаруулалт хийж оролцогчдыг сонгоно. Сонгогдсон оролцогчдод сургалтын төлбөр, хөтөлбөр мэдээллийг и-мэйл хаягаар нь мэдэгдэнэ.

Холбоо барих: 95508262
И-мэйл: technicaldepartment@the-mff.mn
МХБХ-НЫ ТЕХНИКИЙН ХЭЛТЭС

Other Articles