
Uncategorized
АХБХ-НЫ ЭЛИТ ШҮҮГЧИД БОЛОН МХБХ-НЫ АНГИЛАЛТАЙ ШҮҮГЧИДТЭЙ УУЛЗЛАА
АХБХ-ны 2023-2024 оны улирлын өмнө АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, Элит туслах шүүгч Э.Ариунболд, Э.Галбадрах, Эмэгтэй Элит туслах шүүгч Ө.Батцэцэг нарыг МХБХ-ны ЕНБДарга Т.Дагвадорж, Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар хүлээн авч уулзаж АХБХ-ны хувцас хэрэглэлийг гардуулан өглөө.
Тун удахгүй 9-р сард болох АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болон БНХАУ-д зохион байгуулагдах “Ханжоу-2022” Азийн Наадмын тэмцээнүүдийг шүүн дэнслэх шүүгч нарт өндөр амжилт хүслээ.
Мөн МХБХ-ны ангилалтай шүүгчидтэй 2023/2024 оны улирал эхэлсэнтэй холбогдуулан уулзаж тэмцээн уралдаан нь амжилт хүслээ.