
Uncategorized
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН УЛСЫН ХОРОО, БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний Нийтийн биеийн тамир дэд хөтөлбөрийн хүрээнд МХБХолбооноос санаачилсан Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэх, авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх зорилготойгоор МХБХ, БТСУХ, БЕГ гурван талт санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт БТСУХороо, БЕГазар өөрийн төсөвтөө сургалт, тэмцээний зардлыг тусгаж Монгол улс, орон даяар бүх ЕБСургуулиудын хүрээнд уг төслийг 4 жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боллоо.