“Би Си Эйч Лионс” нэгдүгээр лигийн эхний ялалтаа байгууллаа

Хоёрдугаар лигт түрүүлж нэгдүгээр лигийн эрх авсан “Би Си Эйч Лионс” клуб лигийн эхний тойрогт “Ховд”-тай 3:3-аар тэнцээд байсан бол өнөөдөр “Алдарын дайчид”-ыг 7:2-оор хожлоо.

“Би Си Эйч Лионс” клубт нэгдсэн хашир туршлагатай тоглогчдын нэг Б.Гарьдмагнай чамин тансаг хоёр ч гоол оруулсан.

Түүнээс гадна Б.Лхагвасүрэн дөрвөн гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгч энэ өдрийн тоглолт зөвхөн түүнд зориулагдсан мэт тоглов.

“Алдарын дайчид”-ын нэр төрийн гэж болох гоолуудыг Н.Энхтүвшин, Б.Намсрай нар орууллаа.

Other Articles