“Би Си Эйч Лионс”, “Ховд” клубүүд хүч тэнцлээ

МХБХ-ны Нэгдүгээр лигийн хүчирхэг багуудад тооцогдож буй “Би Си Эйч Лионс”, “Ховд” клубүүд эхний тойрогт учраа тааран тоглож 2:2-оор тэнцлээ.

“Ховд” клубээс Надер Хамед 2′, П.Пүрэвсүх 12′ нар гоол оруулаад байсан ч “Би Си Эйч Лионс”-оос Б.Гарьдмагнай 36′, Б.Мөнх-Эрдэнэ 43′ нар гоол оруулж үр дүнг тэнцүүлж чадсан.

Хашир туршлагатай тоглогчдоос бүрдсэн хоёр баг шийдвэрлэх тоглолтод тун хянуур тоглож, үндсэн цагт дахин гоол орсонгүй тэнцээгээр өндөрлөлөө.