БНСУ-ЫН ОХИД АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

Улаанбаатар-2023″ Зүүн Азийн Залуучуудын наадмын эмэгтэй хөлбөмбөгийн төрлийн медалийн өнөөдөр эзэд тодорлоо.
Хөлбөмбөгийн эмэгтэй төрөлд 4 улсын шигшээ өрсөлдөж 3 хожилтойгоор БНСУ-ын шигшээ баг алтан медаль, 2 хожилтойгоор БНХАУ-ын шигшээ багт мөнгөн медаль, 1 хожилтойгоор Хонгконгийн шигшээ багууд медаль зүүлээ.
Хаалтын ажиллагаанд Монголын Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хорооны спортын газрын дарга Д.Ганбаатар, МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч И.Сарангэрэл болон ЕНБДарга Т.Дагвадорж нар оролцож шагнал гардуулав.
Маргааш буюу 08-р сарын 22-нд Эрэгтэй төрлийн хаалтын ажиллагаан явагдах болно.

Other Articles