БНСУ-ЫН 20 ХҮРТЭЛХ НАСНЫ ШИГШЭЭ БАГ МОНГОЛД ИРЛЭЭ

АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “Е” хэсгийн тоглолтуудаа хийхээр өнөөдөр Монгол улсад хүрэлцэн ирлээ.
Тэдний хувьд одоогийн байдлаар Монгол улсад хүрэлцэн ирээд буй эхний улс болж мөн БНСУ-ын шигшээ баг хүрэлцэн ирээд МХБХ-ны талбайд анхны бэлтгэлээ хийж байна.
БНСУ-ын шигшээ баг 2018 оны АХБХ-ны 19 хүртэлх насны Азийн АШТ-нд аваргын төлөө Саудын Арабын шигшээ багт хожигдол хүлээн мөнгөн медалийг 🥈 хүртэж мөн 2019 оны 20 хүртэлх насны ДАШТ-нд аваргын төлөө Украйны шигшээ багт хожигдож мөнгөн медалийг 🥈 мөн хүртсэн түүхтэй юм.
БНСУ-ын шигшээ багийн тоглолт хуваарь:
09-р сарын 14-нд
🇰🇷БНСУ – 🇱🇰ШРИ ЛАНКА 🕧12:30
09-р сарын 16-нд
🇲🇳МОНГОЛ – 🇰🇷БНСУ 🕧12:30
09-р сарын 18-нд
🇰🇷БНСУ – 🇲🇾МАЛАЙЗ 🕧12:30 тус тус тоглолтоо хийнэ.

Other Articles