БУЛГАН АЙМГИЙН БАГАЧУУД БАЯРЫН ӨДРӨӨРӨӨ ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

Хүүхдийн эрхийг хамгаалах баярын энэ өдөр Монголын хөл бөмбөгийн холбооны санаачлагаар, Азийн хөл бөмбөгийн холбооны санхүүжилтээр Булган аймгийн Булган суманд 20х40м хэмжээ бүхий олон улсын стандартад нийцсэн жижиг талбай баригдаж нээлтээ хийлээ⚽️⚽️🥅🥅⚽️⚽️

Эйч-Би-Эс компанийн барьж гүйцэтгэсэн энэхүү талбай нь 60 мм зүлэгтэй, олон улсын стандарт бүхий гэрэлтүүлэгтэй сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр баригдсан юм.

Булган аймгийн хөл бөмбөгийн холбоо болон Булган сумын ЕБС-ын лаборатори Эрдмийн өргөө цогцолбор цаашид эзэмших уг талбайгаас Дэлхий дахинд нэрээ дуурсгах хөлбөмбөгийн анхдагчид олон төрөн гарна гэдэгт итгэж байна.

Бусад мэдээ