
Uncategorized
Б.ХАШ-ЭРДЭНЭ ЭЭЛЖИТ УДААГАА “AFC CUP”-Д ТОМИЛОГДОН АЖИЛЛАЛАА
МХБХ-ны хамгийн туршлагатай шүүгчдийн нэг Б.Хаш-Эрдэнэ АХБХ-ны Элит ангилалтай болсноосоо хойш тивийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд тогтмол томилогдон ажиллах болсон билээ.
Үүний нэг нь Ази тивийн клубийн түвшний томоохон тэмцээнүүдийн нэг “AFC CUP” юм. Б.Хаш-Эрдэнэ нэгхэн хоногийн өмнө Энэтхэгт болсон “AFC CUP”-ийн “Мохун”, “Мазияа” клубүүдийн тоглолт дээр ажиллаад байна.
Өмнө нь тус тэмцээний тоглолт болох Тажикстаны “Равшан” Туркменистаны“Меорв” клубүүдийн тоглолт дээр мөн томилогдон ажиллаад байсан юм. Үүгээр ч зогсохгүй өнгөрөгч есдүгээр сард Узбекистан улсад болсон Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “Q хэсэг”-ийн тоглолтуудын шүүн явуулсан гэдгийг дуулгах нь зүйтэй.
Тивийнхээ шилдэг шүүгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж яваа Азийн Хөлбөмбөгийн Холбооны элит шүүгч Б.Хаш-Эрдэнэдээ цаашдын ажилд нь амжилт хүсье