ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ “FOOTBALL FOR SCHOOL” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

ОУХБХ-ны дэмжлэгтэй Монголын Хөлбөмбөгийн Холбоо Боловсролын Ерөнхий Газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Football for School” буюу Сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Уг хөтөлбөрийн сургалт өнөөдөр 21 аймгуудын нэг болох Говь-Алтай аймагт зохион амжилттай байгуулагдаж байна.
Сургалтад Говь-Алтай аймгийн ЕБС-ийн 25 багш хамрагдаж багаа бөгөөд сургалт нь онол, практик хэсгээс бүрдэх бөгөөд “Football for School” апликейшн-г ашиглан ЕБС-ийн биеийн тамирын хичээлд ашиглах боломжтой боллоо.
Сургалтад оролцож буй багш нар хөлбөмбөгийн спортоор дамжуулан амьдралын болон хөлбөмбөгийн чухал чадваруудыг хүүхдүүдэд зааж сургахад чиглэх юм. Сургалтад оролцогч багш нарт амжилт хүсье.
Уг сургалтын дараагийн аймгууд Завхан, Сүхбаатар зэрэг аймгуудаар үргэлжилнэ.

Other Articles

Uncategorized
Uncategorized