ГРАССРҮҮТС СУРГАЛТ УВС АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МХБХ-ны Техникийн хэлтсийн грассрүүтс багш болон дасгалжуулагчийн сургалт Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдаж байна.
Сургалт энэ сарын 7-ноос 9-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтад Увс аймгийн Хөлбөмбөгийн холбооны гишүүд, хөлбөмбөг сонирхогчид болон 14 сумын ЕБС-ийн биеийн тамирын багш нарын нийт 20 оролцогч хамрагдаж байна.
МХБХ болон Увс аймгийн ЗДТГ, БТСХ, Увс аймгийн Хөлбөмбөгийн Холбоо болон Боловсролын Газар хамтран энэхүү сургалтын зохион байгуулж байгаа юм.
Тус сургалтын сургагч багшаар АХБХ-ны А зэрэглэлтэй дасгалжуулагч Б.Гарьдмагнай болон АХБХ-ны B зэрэглэлтэй дасгалжуулагч Б.Анар нар ажиллаж байна.

Other Articles

МХБХТэмцээн