
Uncategorized
ДАРХАН-УУЛ АЙМАГТ 21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээн дор зохион байгуулагддаг МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий нээлтийн ажиллагаа Дархан-Уул аймгийн Дархан хотын цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий Дээд болон Нэгдүгээр шатанд нийт 15 аймгийн шигшээ баг тамирчид болон тус тэмцээний шүүн дэнслэн явуулах шүүгч нар хүрэлцэн ирж нээлтийн ажиллагаанд оролцов.
Тэмцээний нээж МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, ЕНБДарга Т.Дагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг танилцуулж мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан нар үг хэллээ.
Мөн МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч С.Жаргалсайхан, Зөвлөлийн гишүүн Л.Наранбаатар, МХБХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Тэрбаатар болон Дархан-Уул аймгийн ТЗУХ-ийн дарга Д.Чагнаадорж нар оролцов.
Энэ үеэр Дархан-Уул аймгийн 60 жилийн ойн хүндэтгэлийн медалиар МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, МХБХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Тэрбаатар болон ЕНБДарга Т.Дагвадорж нарт гардуулан өглөө.
2022 оны Дээд, Нэгдүгээр шатны аварга багууд болох Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн шигшээ багуудын ахлагчид МХБХ-ны тэмцээн зохион байгуулагчдад аваргын цомуудаа шилжүүлэн гардуулан өглөө.
.
МХБХ-ноос зохион байгуулж буй 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн 08-р сарын 19-нд дээд, нэгдүгээр шатны аварга багуудаа тодруулах юм.
Ийнхүү нийт тэмцээнд оролцож буй аймгийн шигшээ багууддаа спортын өндөр амжилт хүсье.