
ДАСГАЛЖУУЛАГЧИЙН “С” ЗЭРЭГЛЭЛИЙН СУРГАЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Сургалтын зорилго:
МХБХ-ны “C” зэрэглэлийн сургалтын зорилго нь 10-13 насны хүүхдүүдийг хөгжүүлэх дасгалжуулалтын үйл явц, заах арга зүйг нэвтрүүлэхэд оршино.
Сургалтын төлбөр: 150.000 төгрөг
Сургалтын бүртгэлийг 2023 оны 03 сарын 01 хүртэл хүлээж авна. Нийт бүртгэл дууссаны дараа сургалтын эхлэх хугацааг бүртгүүлсэн оролцогчдод зарлана.
Дараах линкээр орж бүртгүүлнэ үү!
https://forms.gle/89nBhsnAGdeADPKy6
МХБХ “C” Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
Хүүхэд хамгааллын сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байх
Оролцогч нь сүүлийн 2 жилийн дотор АХБХ болон АХБХ-ны Дасгалжуулагчийн конвенцын гишүүн холбооноос ямарваа нэгэн сургалтад татгалзсан хариу аваагүй байх.
Эрүүл мэндийн асуудалгүй байх.
МХБХ-ны “Д” зэрэглэлийн хүчин төгөлдөр лицензтэй байх.
МХБХ-ны “Д” зэрэглэл авснаас хойш ажилласан байдлыг нотлох бэлтгэлийн ирцийн бүртгэл болон 1 сарын бэлтгэлийн төлөвлөгөөг PDF хэлбэрээр бүртгэлд оруулна.
Холбоо барих: Утас 95508262
И-мэйл: technicaldepartment@the-mff.mn
МХБХ-НЫ ТЕХНИКИЙН ХЭЛТЭС