
Uncategorized
ДАСГАЛЖУУЛАГЧИЙН “C” ЗЭРЭГЛЭЛИЙН СУРГАЛТЫН СҮҮЛИЙН ХЭСЭГ ЯВАГДЛАА.
МХБХ-ны Дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт МХБХ-ны сургалтын танхимд эхний хэсэг 05-р сарын 15-наас 05-р сарын 20-ны хооронд явагдаж дууссан.
Энэ удаад дараагийн хэсгийн сургалт нь онол, практик хосолсон байдлаар 06-р сарын 12-наас 06-р сарын 17-ны хооронд явагдаж дууслаа.
Тус сургалтыг АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч МХБХ-ны сургагч багш Б.Гарьдмагнай болон П.Алтантулга нар удирдан явуулж байна.
Сургалтад суралцаж буй нийт дасгалжуулагч нартаа амжилт хүсье.