ДАШТ-НИЙ ЭХНИЙ ШАТАНД АФГАНИСТАНЫ ЭСРЭГ ТОГЛОХ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцука 2026 онд болох ДАШТ-ний эхний шатанд өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгохоор нийт 28 тоглогчийг дуудсан юм. Үндэсний дээд лигийн ээлжит тойргийн тоглолтууд өндөрлөсний дараа буюу 10 сарын 5-нд шигшээ багийн анхны бэлтгэл эхэлсэн. Харин 10 сарын 7-ны өдөр болсон бэлтгэлийн үеэр ФС Улаанбаатар клуб болон Үндэсний шигшээ багийн үндсэн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ зүүн гуяндаа бэртэл авсан. Харамсалтай нь Э.Мөнх-Эрдэнийн хувьд Тажикистаныг зорьж, Афганистаны эсрэг хийх эхний тоглолтод оролцох боломжгүй боллоо.

Ингээд Афганистаны эсрэг тоглох 23 тоглогчийг танилцуулж байна.

🎁Хамтран ажиллагч: Хаан Даатгал – Khaan Insurance Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

Шууд дамжуулалт: Premier Sports Network ETV HD

🏟Тоглолтын хуваарь:

✅10-р сарын 12-нд Тажикистан, Душанбе хот
🇦🇫Афганистан 🆚 🇲🇳Монгол 🕙22:00 цагаас /УБ хотын цагаар/

✅10-р сарын 17-нд Монгол, Улаанбаатар хот
🇲🇳Монгол 🆚 🇦🇫Афганистан 🕒 15:00 цагаас

#FIFAWorldCup2026
#ХОЖЛЫН_ТӨЛӨӨ_БАГАА_ДЭМЖЬЕ
#НэгБагНэгЗорилго

Other Articles