
Uncategorized
ДЭЛХИЙН ОДЫГ ДЭНДҮҮ ОЙРООС
Энэ сарын 14-ний өдөр нийслэл Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайд явагдах “Нийтийн Хөлбөмбөг” төслийн нээлтийн ажиллагаанд “Герман-2006” ДАШТ-ий мөнгөн медальт , Английн Арсенал, Челси, Тоттенхам Хотспүрс зэрэг багуудад карьерын оргил үеэ үдсэн ВИЛЛИАМ ГАЛЛАС оролцохоор болсныг дуулгахад таатай байна.
Английн Премьер лигийн цомыг дараалан хүртсэн домогт тоглогчтой уулзаж, дэлхийн одыг дэндүү ойроос харах боломж 5 сарын 14-ний өдөр тохионо. Мөн зургаа татуулж, гарын үсэг зуруулах ч боломжууд гарч ирэх нь дамжиггүй.
