“ДЭРЭН” КЛУБ ХОЖИГДОЛГҮЙГЭЭР ХӨВГҮҮДИЙН ЛИГТ ТҮРҮҮЛЛЭЭ

Л.Доржсүрэн сангийн нэрэмжит МХБХ-ны 14 хүртэлх насны “Хөвгүүдийн Лиг 2023” 06-р сарын 14-нөөс 10-р сарын 13-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд нийт 8 клубийн 200 гаруй тамирчид оролцсон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Өнөөдөр хаалтын ажиллагаанд Л.Доржсүрэн агсны төрсөн дүү Л.Төмөрчөдөр, Л.Доржсүрэн сангийн ТУЗГишүүн хүү Д.Ганбаатар, шавь И.Отгонбаяр болон Л.Доржсүрэн сангийн гүйцэтгэх захирал шавь Д.Батнасан нар оролцож медаль хүртсэн багт тамирчид шилдэг тоглогч нар шагнал гардуулав.
Шилдэг тоглогчдоор:
Шилдэг хаалгач: Б.Төгөлдөр /Дэрэн/
Шилдэг хамгаалагч: Б.Эрдэмбилэгт /Эрчим/
Шилдэг хагас хамгаалагч: Д.Анхням /Дэрэн/
Шилдэг довтлогч: Г.Чилүгэн /ДМЮ/ 53 гоолтойгоор шалгарлаа.
Шилдэг тоглогчдод МУ-ын шигшээ баг болон Эрчим клубийн тоглогч асан Ч.Алтантогос Л.Доржсүрэн сангаас гарын бэлэг гардуулан өглөө.
Нийт 4 сарын турш өрсөлдөж 14 тойргийн тоглолтын дараах байдлаар шагналт 4-өөс 8-р байруудад “Хоромхон”, “Ховд Вестерн”, “Хараацай”, “СП Фалконс”, “Төв Буганууд” клубүүд орсон юм.
Хүрэл медалийг Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим” клуб, Мөнгөн медалийг Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ” клуб, аваргын алтан медалийг Ц.Энхжин дасгалжуулагчтай “Дэрэн” клубүүд тус тус хүртсэн юм.
Ийнхүү нийт тэмцээнд оролцсон баг тамирчид багш дасгалжуулагч нартай амжилт хүсье.

Other Articles