ДЭЭД ЛИГИЙН БАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран хөлбөмбөгчдөд зориулсан анхны тусламжийн цуврал сургалт өнөөдөр эхэллээ.

Өнөөдөр “Мазала” үндэсний дээд лигт өрсөлддөг клубүүдийн эмч, дасгалжуулагч, тоглогчид анхны тусламжийн сургалтад хамрагдлаа.

Тамирчдыг бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, бэртсэн хүнд авах арга хэмжээ, анхны тусламжийн талаар оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл авч, багагүй мэдлэг хуримтлуулж чадлаа.

Оролцогчид анхны тусламжийн сургалтад суусан батламж авах тул шалгалт өгч олсон мэдлэгээ мэргэжлийн эмчээр шалгуулсан юм.

Эрүүл байх эрхэм зорилгод туслах уг сургалт үүгээр дуусахгүй бөгөөд дараах хуваарийн дагуу “Мазала” нэгдүгээр лиг, Хоёрдугаар лиг, “Үндэсний цом” тэмцээний дасгалжуулагч, тоглогчдод сургалт явна.

· 2019/07/22 – Мазала дээд лигийн багууд – МХБХ (Дээд лигийн 10 баг тус бүрээс 2 хүн)
· 2019/07/29 – Мазала нэгдүгээр лигийн багууд – МХБХ (1-р лигийн 12 баг тус бүрээс 2 хүн)
· 2019/08/05 – Хоёрдугаар лигийн багууд – МХБХ (2-р лигийн 8 баг тус бүрээс 2 хүн)
· 2019/08/сар – “Үндэсний цом” тэмцээнд оролцох нийт багууд тус бүрээс 2 хүн – Хөвсгөл аймаг. Энэ сургалтын хуваарийг МХБХ-ны ТЗБХ-ээс тусгайлан гаргаж мэдээлнэ.
· 2019/08/19 – “Д” гэрчилгээтэй дасгалжуулагч нар болон бусад клуб, гишүүд

Та бүхэн анхны тусламжийн сургалтад идэвхтэй хамрагдана уу.

Бусад мэдээ