ЖИАННИ ИНФАНТИНО МХБХ-НЫ БАЙРАНД АЙЛЧИЛЛАА

ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино МХБХ-ны байранд айлчлан “FIFA Forward” төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, холбооны үйл ажиллагаа, зорилго зорилттой танилцлаа.

Түүний МХБХ-ны удирдлагууд, Зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн найрсаг угтан авсан юм.

Жианни Инфантино төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сайн үнэлгээ өгөөд зогсохгүй дараа дараагийн ажлуудад туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн Азийн АШТ-ий урьдчидсан шатанд өрсөлдөхөөр шаргуу бэлтгэл хийж буй футзалын үндэсний шигшээ баг, 19 хүртэлх насны шигшээ багийн залууст амжилт хүслээ.

ОУХБХ-ны Ерөнхийлѳгч Жианни Инфантино, 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Юрий Жиркаеф тэргүүтэй зочид өнөөдөр Шинэ Яармаг дахь талбайн нээлтэд оролцлоо.

Бусад мэдээ