ЗАВХАН АЙМАГТ ЖИЖИГ ТАЛБАЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монголын Хөлбөмбөгийн Холбооны санаачлагаар, Азийн Хөлбөмбөгийн Холбооны санхүүжилтээр Завхан аймгийн Улиастай суманд 20х40м хэмжээ бүхий олон улсын стандартад нийцсэн жижиг талбай баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ.

Эйч-Би-Эс компанийн барьж гүйцэтгэсэн энэхүү талбай нь 60мм зүлэгтэй, олон улсын стандарт бүхий гэрэлтүүлэгтэй сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр баригдсан юм.

Энэхүү төслийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд шуурхай, санаачлагатай ажилласан тус аймгийн засаг дарга Д.Батсайхан болон 3-р дунд сургуулийн захирал Ж.Оюунцэцэг нарын цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.

Цаашид Завхан Аймгийн Хөлбөмбөгийн Холбоо болон Завхан аймгийн Улиастай сумын 3 дугаар дунд сургууль энэхүү талбайг ашиглан залуу, шинэ, шилдэг хөлбөмбөгийн тамирчдыг төрүүлэн гаргана гэдэгт итгэлтэй байна.

Бусад мэдээ