
Uncategorized
ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН ӨМНӨХ ШҮҮГЧДИЙН СУРГАЛТ БОЛЛОО
Монгол улсад анх удаагаа болох гэж буй “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хөлбөмбөгийн төрлийг БНХАУ, Макао, Хятадын Тайваний хөлбөмбөгийн холбооны ОУХБХ-ны 6 гадаад шүүгч, ОУХБХ-ны 6 шүүгч болон МХБХ-ны “А” ангилалтай 3 шүүгч, нийт 15 шүүгч дэнсэлнэ.
Тус тэмцээний өмнөх хоёр өдөр МХБХ-ны зүгээс сургалтын амжилттай зохион байгуулж өнөөдөр амжилттай өндөрлөж маргаашаас тэмцээнээ шүүх ба уг сургалтыг МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга болон сургагч багш Д.Түмэнбаяр удирдаж мөн уг тэмцээний хянагч шүүгчээр ажиллах юм.
Уг сургалтад оролцсон БНХАУ, Макао, Хятадын Тайваний шүүгч нартай 2 хоногийн турш МХБХ-ны шүүгчид туршлага солилцож Улаанбаатар-2023 Зүүн Азийн Залуучуудын наадмын тэмцээнд хамтран ажиллах юм.
Олон Улсын тэмцээнд ажиллах МХБХ-ны шүүгч нартаа өндөр амжилт хүсье.