ИТАЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ЗУНЫ СУРГАЛТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо Италийн Хөлбөмбөгийн зуны сургалттай хамтын ажиллагаанд хүрээнд уг сургалтай хамтран ажиллаж байгаа билээ.
Шембри Маркогийн санаачилгаар 20 гаруй жилийн өмнөөс уг сургалт эхэлсэн ба Италийн хөлбөмбөгийн холбоотой хамтран дэлхийн 30 гаруй улс оронд жил бүр зохион байгуулдаг.
БОАЖ-ын дэд сайд, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Ганбаатар санаачлан албан ёсоор хүсэлт тавьснаар энэ жилээс “ITALIAN SOCCER CAMP”-ийг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулах аж.
Өнөөдөр уг сургалтын нээлтийн ажиллагаа Баянзүрх дүүргийн 15-н Хөлбөмбөгийн талбайд амжилттай явагдаж МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд оролцож нээлтийн үг хэлж мөн хүндэт зочин Италийн алдарт хөлбөмбөгчин Жанлука Замброттад Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.
Энэ сургалтад оролцохоор 1200 хүүхэд бүртгүүлснээс 8-14 насны 120 хүүхдийг сонгон, Италийн алдартай багш дасгалжуулагчид 4-5 өдрийн сургалт явуулна. Хамрагдсан хүүхдүүдэд тоглолтын хувцас, диплом гардуулах юм. Эдгээр хүүхдүүдээс 3-5 хүүхдийг шалгаруулж, энэ онд Италид болох олон улсын хөлбөмбөгийн баярт оролцуулах юм.

Other Articles