МОБИ ДЭЭД ЛИГИЙН КЛУБҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсээс өнөөдөр Моби Дээд Лигийн төлөөллүүдтэй энэ улирлын лиг болон цомын хуваарь мөн ирэх улирлын лигийн хуваарьтай холбогдолтой уулзалтыг хийлээ. Тус уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэж клубүүдийн төлөөллүүдээс саналуудын авав.
Тус уулзалтаар Моби Дээд лигийн улирал дуусахтай холбоотойгоор МХБХ-ны Цомын тэмцээнийг 07/09-нд дуусгах мөн 2023-2024 оны улирлын “Дээд лиг”-ийг 3 тойргоор энэ 7-р сарын дундуур эхлүүлэх болон тус улирлын хуваарийг лигийн клубүүдэд албан ёсоор явуулж, хариу саналуудыг хүлээн авч дараагийн уулзалтаар эцэслэхээр болов.
Ирэх улирлын лигийн улиралд талбайтай клубүүд эзэн тоглолтуудаа өөрийн талбай дээр авах, дамжуулах ТВ-тэй хамтарч ажиллах боломжийг бүрдүүлэх болон Лигийн зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг Лигийн Зөвлөлөөр шийдүүлэх.
Мөн уулзалтад Үндэсний шигшээ багийн албаны хүмүүс оролцож Клубүүд FIFA Days-тэй холбоотой дүрэм журмын хүрээнд л тоглогчдоо шигшээд өгөх талаар ярилцлаа.

Other Articles