
Футзал
Монголын оюутны спортын V наадмын футзалын төрөл энэ сард
Монголын оюутны спортын V наадмын футзалын төрөл 11-р сарын 26-28-ны хооронд МХБХ-ны футзалын ордонд явагдахаар болно.
“Оюутны спортын V наадам” өнөөдөр /2020.11.02/ нээлтээ хийсэн ба 12-р сарын 10-ыг хүртэл спортын 10 төрлөөр явагдах юм.
Футзалын төрлийн хувьд их дээд сургууль, коллежуудын оюутан залуусын дунд болно. Тоглогчид МХБХ-ны аль ч түвшний тэмцээнд оролцдог байж болох бөгөөд тухайн сургуулийнхаа оюутан байх шаардлагатай.
Оюутны спортын наадмын футзалын төрөлд оролцож, гал гарсан өрсөлдөөнд нэгдэх чин хүсэлтэй оюутан залууст тэмцээний үүд хаалга нээлттэй байна.