
Uncategorized
“МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ” СУРГУУЛЬ БОЛОН “ХОРОМХОН” КЛУБ ШИНЭ ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж Баянзүрх дүүрэг дэх Монголын Тэмүүлэл сургуулийн талбайн нээлт өнөөдөр боллоо.
Нээлтийн үеэр тус талбайг Хоромхон клубийн үүсгэн байгуулагч Биндэръяагийн Гансүх агсны нэрэмжит талбай болгон нэрлэж байгаа гэдгийг дуулгалаа.
Тус талбайг ашиглах гурвалсан гэрээг МХБХ, Монголын Тэмүүлэл сургууль болох Хоромхон клубүүдийн хооронд гэрээ байгууллаа.
Мөн тус нээлтэд Хоромхон клубийн төлөө үеийн үед тоглож байсан одоо тоглож буй тоглогчид оролцлоо.
Энэхүү талбайгаас Монголын шигшээ багийн тамирчид болон Хоромхон клубээс төрөн гарна гэдэгт итгэлтэй байна, Хоромхон клубийн удирдлагууддаа амжилт хүсье.