
Uncategorized
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII НААДМЫН ХӨЛБӨМБӨГИЙН ТӨРЛИЙН ШИГШЭЭ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монголын Хүүхдийн Спортын Их наадам 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг 7-р Их наадмын хүрээнд Хөлбөмбөгийн төрөл нийт 5 бүсэд амжилттай явагдаж шигшээ тэмцээнд оролцох 16 баг эрхээ авсан билээ.
Тус шигшээ тэмцээнд 6-р сарын 16-наас 6-р сарын 23-ны хооронд Улаанбаатар хотноо ТЭЦ-4 талбайд явагдана.
Шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан аймаг дүүргүүдийн шигшээ багууд:
Баруун Бүс
Увс, Ховд, Баян-Өлгий,
Зүүн Бүс
Сүхбаатар, Дорнод, Хэнтий
Хангайн Бүс
Хөвсгөл, Орхон, Өвөрхангай
Төвийн Бүс
Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь
Нийслэлийн Бүс – Баянгол, Хан-Уул, Чингэлтэй,С үхбаатар дүүрэг нийт 16 баг оролцоно.
Нөхөрлөе – Хөгжье – Хамгаалъя