
МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДАД МЭДЭГДЭХ НЬ
МХБХ-ны Их хурлын гишүүдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. МХБХ-ны Зөвлөлийн 2020 оны 07-р сарын 22-ны өдрийн №06 тоот тогтоолоор ээлжит Их хурлын товыг 2020 оны 10-р сарын 07-ны өдөр зарлахаар баталсан.
Дүрмийн 27.3 зүйлд заасны дагуу Их хурал болохоос 10 хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудал, ажлын тайлан, санхүүгийн болон аудитын тайлан, бусад холбогдох бичиг баримтыг Холбооны гишүүдэд хүргүүлнэ.
МХБХ-ны 2020 оны 05-р сарын 27-ны өдрийн Зөвлөлийн тогтоолоор МХБХ-ны эрэгтэй дэд ерөнхийлөгч нь албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, эрэгтэй дэд ерөнхийлөгчийн албан тушаал, Зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн тул дүрмийн 28.2.17 зүйлд заасны дагуу дэд ерөнхийлөгчийн сонгууль тус Их хурлаар явагдах юм.
МХБХ-ны дүрмийн 56.4 зүйлд заасны дагуу Эрх зүйн байгууллагуудын ажиллах хугацаа дууссан тул 28.2.18 зүйлд заасны дагуу Эрх зүйн байгууллагуудын гишүүдийг сонгоно.
Мөн дүрмийн 28.1 зүйлд заасны дагуу гишүүд Их хурлаар хэлэлцүүлэх аливаа саналаа 30 хоногийн өмнө буюу 2020 оны 09-р сарын 07-ны өдрийг хүртэл ирүүлэх бөгөөд гишүүн байгууллагууд:
МЕЙЛ ХАЯГ: << terbaatar.d@the–mff.mn >>
ШУУДАН ХАЯГ: Монгол улс, Улаанбаатар 210646, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Ш/Х-259 илгээх боломжтой.
ANNOUNCEMENT TO THE MEMBERS OF THE MONGOLIAN FOOTBALL FEDERATION
The MFF Council approved the IX Ordinary Congress to be convened in 07 October 2020 in Ulaanbaatar based on its decision No06 dated 22 July 2020.
According to the Article 27.3 of the MFF Statutes, MFF General Secretariat will provide convocation including agenda, president’s report, activity report, financial and auditor’s report to the members in 10 days prior to the Congress date.
According to the article 28.2.17 and pertaining to the decision of MFF Council dated 27 May 2020 in line with the resignation letter by a Vice President of the MFF, the election for the position of a Vice President will be organized in this Ordinary Congress.
In accordance with the article 56.4 and 28.2.18 of the MFF Statutes, the term of elected judicial bodies members of the MFF ended and election for judicial bodies members will be organized.