МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ХӨВГҮҮД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

БНХАУ-ын Чиндао хотод 09-р сарын 01-нээс 08-ны өдрүүдэд явагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтоо Хятадын Макаогийн шигшээ багтай хийж 5-0 харьцаатай ялалт байгууллаа.
🏟Гоолуудыг:
⚽️⚽️ Б.Чингүүн 18’25
⚽️О.Хүслэн 20′
⚽️Б.Батмэнд 47′
⚽️Б.Одбаяр 80′
Хожил байгуулснаар манай шигшээ багийн хөвгүүд “А” хэсэгт 2 хожил 2 хожигдолтойгоор 6 оноотойгоор 3-р байранд бичигдлээ.
Ингэснээр Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний 5-р байрны төлөөх тоглолтыг “B” хэсгийн 3-р байрт орсон Хонгконгийн шигшээ багтай 09-р сарын 07-ны 15:00 цагаас хийх юм.
Тоглолтын хуваарь:
✅09/07 🕙15:00 🆚🇭🇰 Хонгконг
Тоглолтыг тус холбоосоор үзнэ үү.
Шигшээ багийн хөвгүүддээ дараагийн тоглолтод нь амжилт хүсье.

Other Articles