
Uncategorized
МОНГОЛЫН 15 ХҮРТЭЛХ НАСНЫ ШИГШЭЭ БАГ ЭХНИЙ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЛЭЭ
БНХАУ-ын Чиндао хотод 09-р сарын 01-нээс 08-ны өдрүүдэд явагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх ороноосоо мордсон билээ.
Манай шигшээ багийн хөвгүүд тэмцээн явагдах Чиндао хотод тэмцээний өмнөх эхний бэлтгэлээ хийлээ.
Маргааш буюу 09-р сарын 01-нд тэмцээний эхний тоглолтоо Хойд Марианы Аралын шигшээ багтай хийх юм.
Шигшээ багийн хөвгүүддээ эхний тоглолтод нь амжилт хүсье.


























Тоглолтуудыг ЗАХБХ-ны албан ёсны вэб хуудсаар шууд үзэх боломжтой.