
Uncategorized
МОНГОЛЫН 17 НАСНЫ ОХИДЫН ШИГШЭЭ БАГ ХОНГ КОНГИЙН 17 НАСНЫ ОХИДЫН ШИГШЭЭ БАГТАЙ НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ХИЙНЭ
Монгол улсын 17 хүртэлх насны охидын шигшээ баг 4-р сарын 24-28-ны хооронд Улаанбаатар хотод Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаа хийнэ.
Манай баг тус тэмцээний өмнөх бэлтгэл болгож, Хонг Конгийн охидын шигшээ багийг нутагтаа хүлээн авч, хоёр тоглолт хийхэд бэлэн болоод байна.
Эхний тоглолт 4-р сарын 6-ны 16:00 цагт Төв аймаг дахь Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн төвд болно.
Удаах тоглолт мөн битүү дээвэртэй бэлтгэлийн талбайд 4-р сарын 8-нд 16:00 цагаас болох хуваарьтай байна.
Азийн 17 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхөөр бэлтгэлээ шаргуу хийж буй шигшээ багийн охидууддаа амжилт хүсье. Тоглолтыг Төв аймгийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид үзэж, 17 насны Шигшээ багийн охидуудаа дэмжинэ.