МОНГОЛ, ЯПОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООД, ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт учраа таарсан Япон, Монголын шигшээ багууд Сайтама 2002 цэнгэлдэх хүрээлэнд болоход хоёр цаг хүрэхгүй хугацаа үлдээд байна.

Японы Хөлбөмбөгийн Холбооны хамт олон, Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудыг найрсагаар хүлээн авч 2015 оноос эхлэлтэй хамтын үйл ажиллагааны санамж бичгээ үргэлжлүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.

2015 оны 09-р сард байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт туслалцаа авч, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчийг урьж ажиллуулах талаар тусгагдаж, энэхүү амжилттай биелүүлсэн. Санамж бичгийн хугацаа дууссан ч тохирсон хугацаандаа гэрээг дахин сунгаж буй нь энэ юм.

Санамж бичиг зурах үйл ажиллагаанд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүд Б.Батзаяа, М.Болд, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ө.Шижир нар оролцов.

Харин өнөөдөр шинэчлэн байгуулсан санамж бичигт шигшээ багийн бэлтгэл сургуулилт хийх, шүүгчдийн туршлага солилцох, спорт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар тусгагдлаа.

Япон-Монголын түүхэн тоглолтыг үзэж, үндэсний шигшээ багаа дэмжих хөгжөөн дэмжигчдийн үйл ажиллагааг зохион байгуулсан Япон дахь элчин сайд Д.Батжаргал санамж бичиг байгуулах уулзалтад хамт оролцов.

Уг арга хэмжээний дараа Японы Хөлбөмбөгийн үзэж сонирхож, хөлбөмбөгийн арвин түүхтэй улсын туршлага, үүх түүхээс судаллаа.

Япон, Монголын хөлбөмбөгийн холбоодын хамтын ажиллагаа цаашид улам өрөгжин тэлж, урт удаан үргэлжлэх болтугай.

Бусад мэдээ