МХБХ-ны ажлын байранд ажилтан шалгаруулж авна

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН

Сонирхсон хүмүүс ажилд орохыг хүссэн өргөдөл, өөрийн дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол, мэргэжлийн нотлох бичиг баримтууд, иргэний үнэмлэхний хуулбар, өмнөх (одоо) байгууллагын тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдолгүй тухай тодорхойлолт, сүүлийн 6 сарын дотор авахуулсан зураг зэргийн хамт МХБХ-ны ЕНБД-ын газарт 2020 оны 10 сарын 19-ны дотор хүргүүлнэ. МХБХ-ноос горилогчийг сонгон авч уулзалт, ярилцлага хийнэ.

Дор дурдсан ажлын байранд тавих нийтлэг шаардлага:

– Бакалавраас дээш зэргийн боловсролтой
– Сайн зохион байгуулагч
– Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй
– Шинэ зүйлд хурдан суралцах чадвартай
– Хөл бөмбөгийн спортод дуртай, онцлогийг ойлгодог.
– Нийтэч, багаар ажиллах чадвартай
– Харилцааны өндөр соёлтой
– Оффисын хэрэглээний програмууд болон хэрэглээний техник хэрэгслийг өндөр түвшинд ашигладаг
– Цагийг үр дүнтэй ашиглаж, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь багтаан чанартай гүйцэтгэдэг,
– Удирдах, удирдуулах болон харилцааны ёс зүйтэй
– Уян хатан, илүү цагаар ажиллах боломжтой
– Ажлын ачаалал даах
– Шударга, хариуцлагатай

Бусад мэдээ

МХБХ
Нэгдүгээр лиг