МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Монголын хөлбөмбөгийн холбооны урт хугацааны стратеги төлөвлөгөөний мэргэжлийн боловсон хүчнийг хөгжүүлэх зорилтын хүрээнд жил болгон дасгалжуулагчийн сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд техникийн хэлтсээс “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг 6 сарын 29-нөөс 7 сарын 6-ны хооронд Монголын хөлбөмбөгийн холбооны сургалтын танхимд зохион байгууллаа.
Онол, практик хосолсон 6 өдрийн сургалтад нийт 15 оролцогч оролцсон ба “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад сууж, тэнцсэн дасгалжуулагчид цаашид 12 сар дасгалжуулагчаар ажилласны дараа шат ахиулан “С” зэрэглэлийн сургалтад хамрагдах боломжтой болдог.
Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал хүрэлцэн ирж, нийт оролцогчдод амжилт хүсэв. Сургалтыг МХБХ-ны дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг, МХБХ-ны сургагч багш Б.Ганбат нар удирдан явууллаа.

Other Articles