МХБХ-ны Д зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ

6-12 хүртэлх насны хүүхэд багачуудыг дасгалжуулах эрхтэй “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт өнөөдөр МХБХ-ны байранд эхэллээ.
Энэ удаагийн сургалт нь цар тахлаас хамааралтайгаар 2020 оны анхны дасгалжуулагчийн сургалт болж байна. Уг сургалтад сууж, тэнцсэн дасгалжуулагчид С, В зэрэглэлийн сургалтуудад хамрагдах боломжтой болдог.
Онол, практик хосолсон “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт тав хоногийн турш үргэлжилнэ.
Сургалтыг МХБХ-ны сургагч багш Э.Ганзориг, Б.Буман-Учрал нар удирдан явуулна. Энэхүү сургалтыг удирдан явуулж буй сургагч багш ОУ-ын хэмжээний мастер Э.Ганзориг нь АХБХ-ны А зэрэглэлтэй бөгөөд 2019 онд ОУХБХ-ны залуу сургагч багш нарын жагсаалтад багтсан, футзалын level 2 зэрэглэлтэй дасгалжуулагч. Харин ОУ-ын хэмжээний мастер, эмэгтэйчүүдийн хөл бөмбөг хариуцсан мэргэжилтэн Б.Буман-Учрал нь АХБХ-ны А зэрэглэлтэй дасгалжуулагч билээ.
МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар “тоглогч байсан хүмүүс замналынхаа төгсгөлд дасгалжуулагч хийдэг учраас энэ сургалт та бүхний ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм.” хэмээн онцлон хэлээд, оролцогчдод амжилт хүсэв. Д.Тэрбаатар 07-р сарын 22-ны МХБХ-ны Зөвлөлийн хурлаар ЕНБД-аар томилогдсон юм.

Бусад мэдээ

Дасгалжуулагчийн хөгжилМХБХФутзал