
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ СОНГУУЛИЙН ХОРООНООС 2023 ОНЫ “ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ”-Д НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ ТОГТООЛОО
МХБХ-ны 2023 оны Ээлжит Сонгуульд нэр дэвшигчдийн материалыг 2023/05/22-ноос 2023/05/26-ны өдрийг дуустал хуанлийн 5 хоногийн хугацаанд хүлээн авна.
Нэр дэвшигчид тавигдах шаардлага, бүрдүүлэх материалтай танилцана уу.
Ээлжит Сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- 18-аас дээш насны, Монгол Улсад байнга оршин суудаг иргэн байх,
- Гэмт хэрэгт холбогдоогүй, ял шийтгэлгүй байх,
- Хөлбөмбөгийн спортын үйл ажиллагаанд 4-өөс доошгүй жил идэвхтэй оролцсон, оролцоотой байх,
- Шударга байдлын амлалтыг бөглөж хангасан байх.
Ээлжит Сонгуульд нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалууд:
- Нэр дэвшигчийн мэдэгдэл
- Шударга байдлын амлалт
- Сонгуульд нэр дэвшүүлэх тухай гишүүн байгууллагын албан бичиг1
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цээж зураг 2 хувь
__________________________________________________________
1МХБХ-ны Дүрмийн 38 дугаар зүйлийн 38.2 – т зааснаар:
а. Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид, Зөвлөлийн гишүүд, эмэгтэй гишүүнд нэр дэвшигчийг 5-аас доошгүй гишүүн байгууллага нэр дэвшүүлнэ.
б. Орон нутгийн төлөөлөлд нэр дэвшигчийг 3-аас багагүй гишүүн байгууллага нэр дэвшүүлнэ.
в. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлд нэр дэвшигч нь өөрийн дүрэм, журамд заасны дагуу нэр дэвшинэ.
МХБХ-ны Сонгуулийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар:
“….Нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах эцсийн хугацааг Сонгуулийн хорооны шийдвэрээр тогтооно.”
- Сонгуулийн хорооны тогтоол: https://the-mff.mn/?mdocs-file=21216
- Нэр дэвшигчийн мэдэгдэл: https://the-mff.mn/?mdocs-file=21218
- Шударга байдлын амлалт: https://the-mff.mn/?mdocs-file=21221