МХБХ-НЫ ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО

Монголын Хөлбөмбөгийн Холбооны XII Их хурлаар томилогдсон 2023-2027 онд ажиллах Зөвлөлийн албан ёсны анхны хурал 08-р сарын 09-ны өдөр МХБХ-ны байранд боллоо.
Уг хурлаар МХБХ-ны дүрэм, шударга байдлын мэдэгдэл, урт хугацааны стратеги төлөвлөгөө, нийтийн хөлбөмбөг төсөл болон МХБХ-ны хэлтсүүдийн танилцуулга, үйл ажиллагаатай танилцаж зөвлөмжүүдийг өгөв.
Хэлэлцэх асуудлын нэг болох “Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Агентийн журам”-г баталж 2023 оны 08-р сарын 16-ны өдрөөс эхлэн тус журмыг дагаж мөрдөхөөр болж мөн МХБХ-ны Байнгын хороодын дарга, дэд дарга нарыг шинэчлэн томилсон юм.
Байнгын хороодын бүрэлдэхүүн:
– Санхүүгийн хорооны даргаар М.Баярмагнай дэд даргаар М.Энхбадрах
– Тэмцээн зохион байгуулах хорооны даргаар Д.Нанжид дэд даргаар М.Ганбаатар
– Техник хөгжлийн хорооны даргаар Б.Болдбаатар дэд даргаар С.Пүрэвсүх
– Шүүгчийн хорооны дэд даргаар Б.Гантиг
– Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хорооны даргаар И.Сарангэрэл дэд даргаар С.Гантөр
– Хүүхэд Залуучуудын хөлбөмбөгийн хорооны даргаар М.Ганбаатар дэд даргаар Л.Наранбаатар
– Футзал, Элсний хөлбөмбөгийн хорооны даргаар С.Пүрэвсүх дэд даргаар Ч.Мөнхзул
– Тоглогчдын эрх зүйн байдлын хорооны даргаар Б.Энхжин дэд даргаар Ч.Мөнхзул нарыг тус тус шинэчлэн томилов.
Тус хурлаар МХБХ-ны Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Тэрбаатарыг албан тушаалаас чөлөөлж Т.Дагвадоржийг ЕНБДаргаар томилж МХБХ-ны Зөвлөлийн болон Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг шударга, хариуцлагатайгаар биелүүлж, МХБХ-ны эрхэм зорилго, зорилтыг менежментийн өндөр ур чадвар гарган хэрэгжүүлж хөлбөмбөгийн нэр хүндийг өндөрт гарган ажиллахыг хүслээ.

Other Articles