
Uncategorized
МХБХ-ны Хаалгачийн дасгалжуулагчийн 1-р зэрэглэлийн сургалт
МХБХ-ны Техникийн хэлтсээс хаалгач нарт зориулсан тус хаалгачийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотоодын багш нар удирдан зохион байгуулж байна.
Уг сургалтын зорилго нь 6-9 насны хүүхдүүдийг хөгжүүлэх, дасгалжуулалтын үндсэн зарчим, үйл явц, заах арга зүйг нэвтрүүлэхэд оршино.
Тус сургалт нь 2023 оны 6-р сарын 5-10-ны хооронд МХБХ-ны сургалтын танхимд онол, практик хосолсон хэлбэрээр 6 өдрийн турш явагдана. Манай сургалтыг МХБХ-ны сургагч багш Э.Баяртулга, Б.Нармандах нар удирдан явуулж байна.