МХБХ-НЫ ЭЭЛЖИТ БУС ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Тус хурлаар МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн даргын газрын бүтцийг ЕНБД-ын оруулсан саналын зарим хэсгийг өөрчлөн засварлах нөхцөлтэйгээр, ерөнхий байдлаар батлав.
Мөн МХБХ-ны Хөгжлийн бодлогын баримт бичийг боловсруулж дууссаны дараа, хөгжлийн бодлогод тусгасан ёсоор Техник, хөгжлийн асуудал хариуцах хэсгийн бүтцэд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.
Ээлжит бус зөвлөлийн хурлаар ЕНБД, Хэлтсүүд, Үндэсний шигшээ багууд болон Нийтийн Хөлбөмбөг төслийн тайлангуудыг танилцууллаа.
Цаашид Шигшээ багийн тогтвортой амжилтын үндсийг бий болгох, хөлбөмбөгийн техник, хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулах, Хөлбөмбөгийн бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, Техник хөгжлийн ОУХБХ, АХБХ-с зөвлөмж авах, Монголын Хөлбөмбөгийн техник хөгжлийн форум зохион байгуулах шийдвэрүүд гарлаа.

Other Articles