МХБХ-НЫ IX ИХ ХУРАЛ БОЛЛОО

Монголын Хөл бөмбөгийн Холбооны есдүгээр Их хурал 2020 оны 10-р сарын 07-нд хуралдлаа.

Уг хурлаар 2019 оны МХБХ-ны ажлын тайлан, аудитын тайлан, санхүүгийн тайлантай танилцаж, баталлаа. Мөн цар тахалтай холбоотойгоор ОУХБХ, дэлхийн бусад холбоодын адилаар 2020, 2021 оны төсвөө баталсан юм.

Мөн Их хурал хурал бүрэн эрхийнхээ дагуу МХБХ-ны дүрэмд хэд хэдэн өөрчлөлтүүд оруулж, дүрмийн өөрчлөлтүүдийг их хурлын дараагаас хүчин төгөлдөр хэрэгжүүлэх болов.

Сонгуулийн хорооноос МХБХ-ны Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван эрхэм хөл бөмбөгийн эв эеийг эрхэмлэн нэрээ татсан талаар Их хуралд танилцуулсан. Түүнчлэн ёс зүйн хороо, маргаан таслах хороо, сахилгын хорооны гишүүдийг шинэчлэн батлав.

МХБХ-ны Их хурал 52 гишүүнтэй ба үүнээс “Зүүн хараабамбар” клубийн бүрэн эрхийг чөлөөлсөн, тэдний оронд АХБХ-ны клуб лиценжүүлэх хөтөлбөрт тэнцсэн  “Атлетик 220” албан ёсоор холбооны гишүүн боллоо.

Монголын Хөл бөмбөгийн Холбоо 2020-2028 оны хооронд хэрэгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөгөө мөн энэ их хурлд танилцууллаа.

Бусад мэдээ