МЭДЛЭГ СЭРГЭЭХ СУРГАЛТ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ), Европийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран (ЕХБХ) хамтран АХБХ-ны “А”,”В”,”С” зэрэглэлтэй дасгалжуулагч нарт мэдлэг сэргээх сургалтыг зохион байгуулах гэж байна.
Тус сургалт нь “Elite Youth Football” сэдвээр 05-р сарын 08-наас 05-р сарын 12-ны өдрүүдэд онол болон практик хичээл хосолсон хөтөлбөрөөр бүтэн цагаар явагдана.
Уг сургалтад оролцсон дасгалжуулагч нарыг лиценз сунгах, мэдлэг сэргээх сургалтад хамрагдсанд тооцно.
Тавигдах шаардлага:
1. АХБХ-ны “А”,”В”,”С” зэрэглэлтэй байх
2. Хүүхдийн баг дээр дасгалжуулагчаар ажиллаж байгаа болон ажилласан туршлагатай байх
3. Эрүүл мэндийн асуудалгүй, сургалтад бүрэн хамрагдах чадамжтай байх
Сургалтын бүртгэлийг 2023 оны 04 сарын 24-ны 15:00 цаг хүртэл хүлээж авна. Техникийн хэлтсээс оролцогчдын бүртгэлээс хамаарч сонгон шалгаруулалтыг хийнэ.
Дараах линкээр бүртгэлээ илгээнэ үү !
Сургалтын төлбөр: 50.000 төгрөг
Холбоо барих:
И-мэйл хаяг: technicaldepartment@the-mff.mn,
Утас:95508262
Доорх линкээр бүртгүүлэх
ТЕХНИКИЙН ХЭЛТЭС

Other Articles