М.Төгөлдөр улирлын анхны гоолыг орууллаа

Цар тахлын улмаас долоо дугаар сарыг хүртэл хойшлогдоод байсан Монголын хөл бөмбөгийн дээд лиг “СП Фалконс”, “Дэрэн” клубүүдийн тоглолтоор нээлтээ хийлээ.

Шигшээ багийн тоглогчид болох Х.Цэнд-Аюуш, М.Төгөлдөр, Ц.Төмөр-Очир зэрэг хэд хэдэн ашигтай наймаа хийсэн “СП Фалконс” эхний тоглолтдоо шинэ цэргүүдийнхээ хүчийг харуулсан гэхэд буруудахгүй.

Үүнийг батлах мэт М.Төгөлдөр булангийн цохилтоос гоол оруулсан нь гурван онооны үнэтэй байв.

“СП Фалконс”-ын довтолгоо гайхалтай байснаас гадна “Дэрэн” клубийн хаалгач Ц.Энхжингийн хаалтууд дутахааргүй байлаа.

Бусад мэдээ