ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ӨРНӨЖ БАЙГАА ЭНЭ ӨДӨР “МӨРӨӨДЛИЙН ГООЛ” ТЭМЦЭЭН СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМАНД ЭХЭЛЛЭЭ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар явагдаж байгаа “Эрүүл Монгол хүн” ба “Нийтийн биеийн тамир” хөдөлгөөний хүрээнд, Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж байгаа “Нийтийн хөлбөмбөг” төслийн ажлын хэсэг Монгол улсын хийморь нутаг болсон Сүхбаатар аймагт ажиллалаа.
МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд тэргүүтэй ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзалт хийн, БТСУХороо, БЕГ-тай хамтран ЕБС-уудын дунд зохион байгуулагдаж байгаа “Мөрөөдлийн гоол” тэмцээний нээлтийг Дарьганга сумын ЕБСургууль дээр хийх гэж байгаа явдалд талархлаа илэрхийллээ. Аймгийн Засаг дарга М.Идэрбат МХБХ-ноос зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэр дундаа аймагтаа “Мөрөөдлийн гоол” болон “Үндэсний цом” тэмцээний бүс, улсын АШТэмцээн болон олон улсын тэмцээн уралдаан, сургалтыг аймагтаа хамтран зохион байгуулах боломжтойгоо илэрхийллээ. Цаашид “Нийтийн хөлбөмбөг” төслийг Сүхбаатар аймагтаа амжилттай хэрэгжүүлэх үүднээс “Хөлбөмбөгийн Элч төлөөлөгч” буюу Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах боломжтойг уламжиллаа.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын сургуулийн хөлбөмбөгийн “Мөрөөдлийн гоол” тэмцээний нээлтийн ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, Сүхбаатар аймгийн ХБХ-ны нарийн бичгийн дарга Ц.Өсөхбаяр, Дарьганга сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн захирал Х.Ууганцэцэг нар оролцлоо. Тэмцээнд нийт 176 охид, хөвгүүд оролцлоо. Энэ үеэр Х.Ууганцэцэг захирал нийт ЕБС-уудыг МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг сургууль бүр зохион байгуулж, охид, хөвгүүдийн мөрөөдлийг биелүүлэхийг уриаллаа.
Сүхбаатар аймаг нийт 17 сургуультай бөгөөд эдгээр сургуулийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 9 ба 10 дугаар саруудад явагдаж, сургуулийн шигшээ багуудаа байгуулах ажээ. Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах ”Мөрөөдлийн гоол” тэмцээнийг Аймгийн БШУГ, БТСХороо, Сүхбаатар аймгийн ХБХолбоо хамтран ирэх оны 4 дүгээр сард зохион байгуулна.

Other Articles